Шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэжээ.
Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд 69 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн нэг сул орон тоонд 2 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн зургаан сул орон тоонд 2 нэр дэвшигчийг тус тус бүртгэсэн байна.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар хүлээн авна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня