Ромын пап газар хөдлөлтөд нэрвэгдсэн Италийн хотод очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРОМ. /АР/. Наймдугаар сард газар хөдлөлтөд нэрвэгдсэн Италийн төвийн нутагт Ромын Пап Франциск очжээ.
Тэрбээр газар хөдлөлтөд хамгийн ихээр нэрвэгдсэн Аматриче хотод мягмар гарагт гэнэтийн айлчлал хийсэн байна. Тус хотод газар хөдлөлтийн улмаас 300 орчим хүн амь үрэгдсэн юм.
Учирсан хохирлын талаар гал сөнөөгчдөөс дэлгэрэнгүй мэдээлэл сонссоныхоо дараа Ромын Пап амь үрэгдэгсдийн араас болон тус хотыг хурдан сэргээн босгохын төлөө залбирчээ.
Мөн тэрбээр хоргодох байр болгосон сургуулиар орж, тэнд цугласан хүмүүст урмын үг хайрлалаа.
Есдүгээр сарын эцсийн байдлаар, тус хотод 2500 орчим хүн хоргодох байранд амьдарч байна.
Италийн Засгийн газар Аматриче хотыг сэргээн босгох, түүнийг нүүлгэн шилжүүлэх зэрэг саналуудыг судалж байгаа ажээ.
Г.Доржханд