ОРХОН: Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгаж орчныг халдваргүйжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-19 18:42:20
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар 2802 толгой мал хорогдсон талаар Мал эмнэлгийн газраас  мэдээллээ.

 

Зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгал, ариутгал, халдваргүйтэлд аймгийн Засаг даргын А/161 дүгээр захирамжаар 30 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу мал амьтны сэг, зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ халдваргүйтглийг хийж эхлээд байна.


Тодруулбал, Жаргалант суманд 205 толгой  малын сэг зэмийг сумын төвлөрсөн хогийн цэгийн Ухаа толгойд байрших устгалын цэгт, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 25 бод малын сэг зэмийг Бөхөнгийн өврийн төвлөрсөн цэгт стандартын дагуу устгаж, устгалын цэгийн 2300 м.кв талбайд халдваргүйтгэл хийгээд байна.

Связанные новости