К.Фүмио хандивын дуулиантай холбогдуулан зохих арга хэмжээг авахаа амлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ хамгийн том фракцтай холбоотой улс төрийн хандивын дуулиантай холбогдуулан зохих арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.
Даваа гаргийн өглөө сэтгүүлчид Ерөнхий сайдаас Засгийн газар болон намын удирдлагад халаа сэлгээ хийх гэж байгаа эсэхийг тодруулсан байна. К.Фүмио хариулахдаа, ЛАН-ын доторх бодлогын бүлгүүд улс төрийн хандивыг хэрхэн зохицуулдаг тухайд олон нийтийн дунд үл итгэх байдал газар авч буйг дурдаад, энэ асуудалд нухацтай хандаж, яаралтай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Олон
нийтийн итгэлийг сэргээж, бодлогуудыг хэрэгжүүлэхэд саатал чирэгдэл учруулахгүйн тулд энэ
асуудалд зохих цагт нь зохих хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа тэрбээр онцлон хэлжээ. Ийм учраас одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх боломжгүй байгаа ажээ.