Гэр хорооллын гудамжийг дурантай болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-22 12:31:30

Булган аймаг дахь Цагдаагийн газар санаачлан иргэдийнхээ хүсэлтээр гэр хорооллын гудамж талбайг дурантай болгов.

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр тус аймгийн Цагдадагийн хэлтэс сайн ажилладаг. Үүний жишээ нь иргэдтэйгээ аймгийн төвийн  6 дугаар багийн 9, 10-р гудамжыг камержуулсан байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Сайн хөрш” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор гудамж талбайд үйлдэгддэг танхай, дээрэм, булаалт, хүчин, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг ялангуяа орон байрны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход  энэхүү санаачилга нь  үр дүнтэй, жишиг ажил болжээ.

Ж.Батсайхан

Связанные новости