Ж.Байден Израил, Украинд дэмжлэг үзүүлэх төсвийг Конгрессоос хүснэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-20 09:44:28

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 20 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил, Украин зэрэг чухал түншүүдээ дэмжихийн тулд Америкийн үндэсний аюулгүй байдлын хэрэгцээг санхүүжүүлэх зорилгоор "төсвийн яаралтай хүсэлтийг" баасан гарагт Конгресст илгээнэ гэж мэдэгджээ.


Энэ бол үеийн үед Америкийн аюулгүй байдалд үр өгөөжөө өгөх ухаалаг хөрөнгө оруулалт юм гэж Ж.Байден ард түмэндээ хандан телевизээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн байна.


Ж.Байден хэлэхдээ, аюулгүй байдлын нэмэлт тусламж нь Америкийн цэргүүдийг аюултай нөхцөл байдлаас холдуулах бөгөөд үр хүүхэд, ач зээ нартаа зориулан илүү аюулгүй, амар амгалан, илүү цэцэглэн хөгжсөн ертөнцийг бий болгоход” бидэнд тусална гэжээ.


Тэрбээр мөн АНУ Израил, Украиныг хоёр өөр дайны фронтод дэмжихээр ажиллаж байгаа үед Орос, ХАМАС болон бусад хор хөнөөлтэй талуудыг дэмжсэнийх нь хариуцлагыг Иранд хүлээлгэнэ гэж мэдэгдсэн байна.


“Орос, Украиныг, ХАМАС болон бүс нутгийн бусад террорист бүлэглэлүүдийг дэмжиж байгаа Иранд хариуцлага тооцох болно” гэж Ж.Байден хэлжээ. Ойрхи Дорнодод үргэлжилж буй дайныг цаашид улам хурцатгахгүй байхыг Ж.Байдены засаг захиргаа өмнө нь Иранд анхааруулсан юм.

Связанные новости