К.Роналду оны шилдэг мэргэн бууч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-19 11:26:54

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 19 /Forbes/. Португалын хөл бөмбөгийн шигшээ болон Саудын Арабын “Аль-Насра” багийн довтлогч Криштиану Роналду энэ оны шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүллээ. 


Өдгөө 38 настай тэрбээр ЕВРО-2024 тэмцээний урьдчилсан шатанд Босни-Герцеговина улсын шигшээ багтай хийсэн тоглолтод (5:0) хоёр гоол оруулсан байна.


Ийнхүү довтлогч хуанлийн жилд 40 гоол оруулсан амжилтыг үзүүлээд байна. К.Роналду клубийнхээ төлөө 31, шигшээ багийнхаа төлөө есөн гоол оруулжээ.


Энэ үзүүлэлтээрээ тэрбээр Норвегийн шигшээ болон “Манчестер Сити” багийн тоглогч Эрлинг Хааландыг (39 гоолтой) ардаа орхисон байна.  


Оны шилдэг мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт "Пари Сен-Жермен" клубийн довтлогч Килиан Мбаппе (35) бичигджээ. 


Связанные новости