Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг өөрчиллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн хэвшлийн 9 цэцэрлэгийн болон 4 сургуулийн захирал, эрхлэгчийг өөрчиллөө.
Нэгдүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.Цэвэлмаа, Хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Д.Тунгалаг, Гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр З.Ууганбаяр, Дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Ж.Долгорсүрэн, Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.Пагмаа нар томилогдсон байна. Мөн Зургаадугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Э.Алтантуяа, Долоодугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Д.Пүрэвжав, Наймдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Р.Буянхишиг, Есдүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.Сарантуяа нар томилогджээ.
Эдгээрээс тав нь цэцэрлэгийн эрхлэгч нар бөгөөд өөр цэцэрлэгт сэлгэн ажиллуулж байгаа аж.
Увс аймаг Б.Батхүү
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar