Австралид төгссөн хуульч, эрх зүйчдийг бүртгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонголын Хуульчдын холбооноос Австралид их дээд сургууль төгссөн хуульч, эрх зүйчдийг бүртгэж эхэллээ.
Австрали Улсын Хууль зүйн зөвлөл (Law Council of Australia)-ийн Ерөнхийлөгч ноён Стюарт Кларк Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгт Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд тус улсын их дээд сургуульд суралцаж төгссөн хуульч, эрх зүйчдийн гишүүнчлэл бүхий сайн дурын клуб байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Азийн хуульчдын холбооны Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулганы үеэр уламжилжээ. Үүнтэй холбогдуулж Монголын Хуульчдын холбооноос дээрх бүртгэлийг явуулж эхэлсэн байна.
Хуульчид бүртгүүлэхдээ овог, нэр, одоо ажиллаж буй газар, төгссөн сургуулийн нэр, төгссөн он, тухайн сургуулийг боловсролын ямар зэрэгтэй төгссөн болон холбоо барих хаяг зэрэг материал бэлтгэн Хуульчдын холбоонд хандах аж.
Н.Туяа