Ахмад хилчид аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-16 17:37:24

Монголын спорт сонирхогч, мастеруудын хоёрдугаар наадам Төв аймгийн Зуун мод хотод амжилттай боллоо.

Тус наадамд ХХБ-ын ахмадын холбооны дэргэдэх “Хилчдийн бахархал” спорт клубын тамирчид амжилттай оролцож, арван алт, найман мөнгө, зургаан хүрэл медалийн эзэн болж багаараа нэгдүгээр байранд шалгарав. Энэхүү наадамд Лаос, Вьетнам, ОХУ-ын тамирчид болон нийслэл Улаанбаатар хотын дүүрэг, аймаг, хотуудын Биеийн тамир спорт хорооны 30 гаруй байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм.
Хилчин ахмад тамирчид ширээний теннис, хөнгөн атлетик, шатар, граунд гольф гэсэн дөрвөн төрөлд 47 тамирчин оролцсоноос шатрын төрөлд Д.Сэржмядаг, Б.Гантулга, Г.Баярмаа нар алт, Д.Түвшинзаяа, Ш.Мөнхтөр нар хүрэл медаль хүртсэн байна. Харин хөнгөн атлетикийн төрөлд Д.Дамдинжав, Б.Загдаа, Ц.Батсүх, О.Сарантуяа, Б.Вандан-Очир, Ю.Энхболд нар алт, 3.Цэрэндагва, Нина, Батцэнд нар мөнгө, И.Цэцэгмаа, Ч.Хэрлэнчимэг, С.Тунгалаг нар хүрэл медаль  хүртсэн бол ахмад тамирчин Д.Баатархүү алт, мөнгөн медаль хүртлээ. Ширээний теннисний төрөлд Ц.Наранцацралт алт, Д.Оюунцэцэг, Ш.Зоригтбаатар нар мөнгө, Д.Алтанцэцэг хүрэл медаль, граунд гольфийн төрөлд Д.Саруул, О.Сарантуяа нар мөнгө медаль хүртсэн юм. Тамирчдын дасгалжуулагчаар “Хилчдийн бахархал” спорт кпубын захирал, бэлтгэл дэд хурандаа, спортын мастер Д.Баатархүү, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Ж.Даваасүрэн нар ажилласан юм.  Энэ наадмаас медаль хүртсэн тамирчид ӨМӨЗО-ны Манжуур хотод энэ есдүгээр сард болох Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

Ж.Батсайхан

Связанные новости