Хятадын Батлан хамгаалахын сайд Орос, Беларусь улсад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН./Reuters/.
Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу наймдугаар сарын 14-19-нд Орос, Беларусь улсад
айлчилна гэж БХЯ-ны төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.
Л.Шанфу ОХУ-д байх хугацаандаа олон улсын
аюулгүй байдлын хуралд оролцож үг хэлэхээс
гадна ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагуудтай уулзах аж.
Тэрбээр
Беларусь улсад хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын төрийн тэргүүн, БХЯ-ны удирдлагуудтай уулзаж, Беларусийн цэргийн анги, нэгтгэлүүдэд зочилно.
Энэхүү айлчлал нь
Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагаа өргөжиж, хамтарсан цэргийн сургуулилалтууд явагдаж буй үетэй давхацлаа.
Л.Шанфу өнгөрсөн дөрөвдүгээр сард Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцсан юм. Тэрбээр долоодугаар сард Бээжин хотноо Оросын тэнгисийн цэргийн флотын командлагчтай уулзсан байна.