Аун Сан Су Чиг шоронгоос шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-28 16:38:29

БАНГКОК. /AFP/. Мьянмарын цэргийн эрхтнүүд тус улсын төрийн зөвлөх асан, Нобелийн шагналт Аун Сан Су Чиг нийслэл Нейпьидо хот дахь шоронгоос засгийн газрын байруудын нэг рүү шилжүүлсэн тухай “AFP” агентлаг “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, "Аун Сан Су Чиг даваа гаргийн орой засгийн газрын VIP цогцолбор руу шилжүүлжээ". Тэрбээр Мьянмарын парламентын дарга Т Кхун Мьятай уулзсанаас гадна, тус улсад айлчлал хийж байгаа БНХАУ-ын Азийн асуудал хариуцсан тусгай элч Дэн Шижюнтэй уулзах бололтой. 


Мьянмарын цэргийн эрх баригчид одоо 78 настай Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлэхээр төлөвлөж байна гэж өмнө нь “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын төлөөлөгч мэдэгдэж байжээ. 


2021 оны хоёрдугаар сард Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлт хийж, парламентын сонгуульд ялсан  Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригч намын удирдлагуудыг баривчилж хорьсон билээ.

Связанные новости