Герман улс Украинд "Leopard 1" загварын эхний 10 танкийг хүлээлгэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-22 09:06:36

КИЕВ. /Anadolu/. Украин улс Германаас "Leopard 1A5" загварын эхний 10 танкийг хүлээн авсан тухай "РБК-Украин" хэвлэл Германы Засгийн газрын мэдэгдлээс эш татан мэдээлжээ.


Дээрх танкуудаас гадна, Германы эрх баригчид Украинд "Leopard 2" танк, "Marder"  явган цэргийн байлдааны машин, "Dachs" инженерийн танкуудад зориулж 20 ширхэг "MG3" пулемёт өгсөн байна.


Тусламжийн шинэ багцад мөн 155 мм-ийн калибрын 1035 ширхэг, 155 мм-ийн калибрын утаат сум 1064 ширхэг, 12 чиргүүл, газрын хяналтын 10 радар, 16 ширхэг  "Zetros" ачааны машин, хилийн харуулын 4 машин, 100 мянган анхны тусламжийн хэрэгсэл багтсан байна.


Германы эрх баригчид 2023 оны эцэс гэхэд 100 гаруй "Leopard 1" танкийг Украинд нийлүүлнэ гэж амласан юм.


Связанные новости