БНАСАУ Шар тэнгис рүү далавчит пуужингууд харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-22 08:38:48

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Шар тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хороо өнөөдөр мэдээллээ. 


Пуужингуудыг орон нутгийн 04:00 цаг орчимд харважээ. 


АНУ, Өмнөд Солонгосын цэргийнхэн одоогоор харвасан пуужингуудийн үзүүлэлтүүдийг тодорхойлохын тулд мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна гэж “Yonhap” агентлаг мэдээлэв.


БНСУ-ын Зэвсэгт хүчин мөн дахин пуужин харваж магадгүй байгаатай холбогдуулан бэлэн байдалд хэвээр байгаа бөгөөд Америкийн цэргийнхэнтэй  хамтран ажиллаж байна.


БНАСАУ лхагва гарагт Япон тэнгис рүү ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан юм. Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, эхний пуужин 550 км, хоёр дах нь 600 км-ын зайд ниссэн байна. Нислэгийн дээд өндөр нь 50 км байжээ. Пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна. 

Связанные новости