Орос, Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан сургууль Япон тэнгист эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /euronews/. Орос-Хятадын тэнгисийн цэргийн “Умард/Хамтын ажиллагаа-2023” сургуулилалт Япон тэнгист пүрэв гарагт эхэлжээ.
Украинд дайн эхэлснээс хойш Хятад, ОХУ хэд хэдэн сургуулилалт хийсэн бол энэ удаад 10 гаруй хөлөг онгоц, тэнгисийн цэргийн 30 гаруй нисдэг төхөөрөмж оролцож байна.
Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх уг сургуулилалтын зорилго нь Орос, Хятадын тэнгисийн цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг хадгалах явдал юм гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Хамтарсан сургуулилалтын үеэр шумбагч онгоц эсэргүүцэх, тэнгисийн цэргийн байлдааны ажиллагааны тактик боловсруулж, хөлөг онгоцыг далай, агаараас дагалдан хамгаалах, хамгаалалтгүй замд хөлөг онгоцны отрядуудыг хамгаалах, Японы тэнгист болон тэнгисийн агаарын орон зайд харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах зэрэг сургууль хийнэ. Түүнчлэн их буугаар буудлага хийхээр төлөвлөж байна гэж тус яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.