Махмуд Аббас, Биньямин Нетаньяху нар Туркт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-21 09:37:27

АНКАРА. /Anadolu/. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар ирэх долоо хоногт гурван өдрийн зайтай Турк улсад айлчилна. 


“Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарыг Туркт хүлээн авна. Ерөнхийлөгч Эрдоганы урилгаар манай улсад хүрэлцэн ирэх удирдагчид бүс нутаг, дэлхийн тулгамдсан асуудлаар санал солилцоно. Махмуд Аббас Туркт долоодугаар сарын 25-нд, Б.Нетаньяху долоодугаар сарын 28-нд хүрэлцэн ирнэ" гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдэд мэдээлжээ.


М.Аббасын айлчлалын үеэр "Турк-Израилын харилцаа, Израил-Палестины мөргөлдөөний сүүлийн үеийн үйл явдлуудыг хэлэлцэнэ" гэж Тамгын газар мэдээлсэн байна. Б.Нетаньяхугийн айлчлалын тухайд Эрдоган түүнтэй Турк, Израилын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. 


Связанные новости