Хөдөө аж ахуйн бирж 57 мянган тонн ноолуур арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-14 11:48:17

Манай улс он гарсаар 20.4 сая ам.долларын  ноолуур экспортолжээ.

Тодруулбал самнасан ноолуурын 76 хувийг Италид, 10.7 хувийг Их британид, 8,1 хувийг БНХАУ-д тус тус экспортлосон байна.

Хөдөө Аж ахуйн бирж өчигдөр 3 тэрбум гаруй төгрөгийн 57 мянган тонн ноолуурыг арилжжээ. Өнөөдрийн ханшаар боловсруулаагүй нэг кг бараан ноолуурын үнэ 51400 төгрөг байгаа бол боловсруулаагүй цагаан ноолуур 63700 төгрөг байна. Хөдөө аж ахуйн бирж тэмээний ноосыг 7000, хонины ноосыг 2220 төгрөгөөр худалдан авч буй аж. 

Дашрамд дурдахад манай улс жилд дунджаар 300 сая ам.долларын ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортлодог байна.

 Б.Заяа

Связанные новости