Ж.Байден: Орост зэвсэгт бослого гаргахыг завдсан хэрэгт АНУ оролцоогүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ болон барууны бусад орон ОХУ-д зэвсэгт бослого гаргахыг завдсан хэрэгт оролцоогүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
АНУ уг үйл явдалтай ямар ч холбоогүй бөгөөд бослого Оросын дотоод тогтолцооны тэмцлийн нэг хэсэг байсан гэж тэрбээр хэлсэн байна.
Орост үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг үл харгалзан АНУ Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэж Ж.Байден нэмж хэлжээ.
“Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бослогод бэлтгэж байгааг АНУ-ын тагнуулын алба хоёр долоо хоногийн өмнө олж мэдэж, Цагаан ордонд анхааруулсан гэж хэвлэлүүд урьд нь мэдээлсэн. Гэхдээ тагнуулууд Пригожин бослогыг хэдийд зохион байгуулах гэж байгааг мэдэхгүй байсан байна.
“New York Times” сонинд бичсэнээр, АНУ-ын эрх баригчид төрийн эргэлт зохион байгуулсан гэж буруутгагдахгүйн тулд энэ мэдээллийг нийтлэхгүй байхаар шийджээ. Тэд мөн Оросын эрх баригчдад туслахыг хүсээгүй аж.
Пригожины мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орост үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэж "CNN" сувгийн хөтлөгч Эрин Бернетт мэдээлж байв.