Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Египетэд айлчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /ANI/. Египет улсад айлчилж буй Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди муфти буюу Египетийн мусульман шашинтнуудын тэргүүн Шауки Ибрахим Алямтай уулзаж, шашны хэт давруу үзэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцжээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд ням гарагт мэдээлснээр, уулзалт бямба гарагт Каир хотод болсон байна.
“Талууд нийгэм, шашин хоорондын зохицол, хэт давруу үзэл, радикализмтай тэмцэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ” гэж тус яам мэдээлжээ.
Уулзалтын үеэр Н.Моди Энэтхэг улс Дар аль-Ифта хотод мэдээллийн технологийн дэвшилтэт төв байгуулна гэж мэдэгджээ. Энэхүү хот нь орчин үеийн лалын шашныг судлах Египетийн боловсрол, судалгааны төв юм.
Ерөнхий сайд Н.Модигийн Египетэд хийх айлчлал зургаадугаар сарын 24-25-нд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ оны эхээр Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сиси Бүгд Найрамдах Энэтхэг Улс байгуулагдсаны ойн баярт тэргүүн зочноор оролцсон юм. Ерөнхийлөгч Ас-Сисигийн Энэтхэгт хийсэн айлчлал амжилттай болж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх тохиролцоонд хүрснээр өндөрлөжээ.