Гимнастикч Х.Ундрам ДАШТ-ий эрхээ авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппиний нийслэл Манилад уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
"All-Around"-ын финалд Узбекистан, Казахстан, БНХАУ, Япон, Филиппин, Малайз, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд, Монгол гэсэн 11 орны тамирчид шалгарсан бөгөөд шигшээ шатанд ОУХМ Х.Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, 73.600 оноогоор насанд хүрэгчдийн ангиллын олон төрөлтийн шигшээд шалгарсан юм.
Түүний хувьд ДАШТ-д гурав дахь удаа оролцох болсон нь энэ. Тэрбээр урьд нь 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софид тус тус эрхээ авч оролцож байсан юм.

Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar