Сумогийн Кюүшюү башё үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-12 12:12:59

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2025 оны хамгийн сүүлчийн башё эхэллээ.


Фүкүока хотод өнгөрсөн ням гарагт эхэлсэн уг башёд 598 бөх зургаан зиндаанд зодоглож байгаа бөгөөд Монголоос таван зиндаанд 20 сумоч барилдаж байна. Башёгийн эхний гурван өдрийн дараа манай бөхчүүдээс 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил, 11-т жагссан Роога А.Амарсанаа нар хоёр даваатай яваа юм.


Харин бусад нь нэг л даваа авчээ. Башёг 75 дахь аварга Ооносато, сэкивакэ Аонишики, маэгашира Асакорюү, Фүжинокава нар нэг ч унаагүй тэргүүлж байна.

Связанные новости