СЭЛЭНГЭ: 3.2 сая ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-30 16:20:36

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн аймгийн зөвлөгөөнийг бямба гарагт зохион байгууллаа.

 

Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд М.Ганбаатар, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны бусад хүн оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Сэлэнгэ аймаг 20.0 сая ширхэг тарьц суулгац тарихаар гэрээ байгуулж, “Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” болох эрхэм зорилтыг дэвшүүлсэнТус аймаг энэхүү амлалтаа биелүүлж, өнгөрсөн жилээс 3 дахин өсгөж 24.7 сая тарьц суулгац тарьж, ургуулж чадсан байна.

 

Мөн Сэлэнгэ аймаг өмнөө тавьсан зорилтынхоо дагуу 1497 га талбайд 3.7 сая ширхэг мод тарьж, 3.2 сая ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлжээ. 

Связанные новости