Р.Эрдоганы эрүүл мэндийн талаарх “үндэслэлгүй мэдээллийг” няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Турк улс лхагва гарагт Ерөнхийлөгч Режеп Тайип
Эрдоганы эрүүл мэндийн талаарх “үндэслэлгүй” мэдээллийг няцаажээ.
“Ерөнхийлөгч
Р.Эрдоганы эрүүл мэндийн талаарх ийм үндэслэлгүй мэдээллийг бид эрс няцааж
байна. Ерөнхийлөгч маргааш болох атомын цахилгаан станцын нээлтэд цахимаар
оролцоно” гэж Туркийн Харилцаа холбооны газрын дарга Фахреттин Алтун “Twitter” хуудсаараа мэдэгдсэн байна.
Тус улсын Хуурамч
мэдээ мэдээлэлтэй тэмцэх төв мөн Ерөнхийлөгч Р.Эрдоган “зүрхний шигдээс болж,
эмнэлэгт хүргэгдсэн” гэх нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь хуурамч болохыг
мэдээлжээ.
Мөн Р.Эрдоганы
эрүүл мэндийн байдлын талаар гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ёс
суртахуунгүй худал” мэдээлэл гарч байгаа талаар “Шударга ёс, хөгжлийн нам”-ын хэвлэлийн
төлөөлөгч Омер Челик мэдэгдээд, “төрийн тэргүүн үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд
түр амарсныхаа дараа төлөвлөсөн ажлуудаа урьдын адил үргэлжлүүлнэ” гэж “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.