Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргаж, 900 сая төгрөгийг өмч хөрөнгийг авран хамгаалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 8 иргэнийг утаажилтын бүсээс гарган, 900 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.
Гал түймрийн 25 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 12, цахилгаан ашиглалтын буруугаас 5, цахилгаан угсралтын буруугаас 5, яндангийн цонолтоос 3 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
6 дня