В.Зеленский Польшид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-03 14:01:08

ВАРШАВ. /RMF/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дөрөвдүгээр сарын 5-нд Польш улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа талаар Польшийн Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан төлөөлөгч Марчин Пшидач даваа гарагт буюу өнөөдөр мэдээлжээ. 


“Дөрөвдүгээр сарын 5-ны лхагва гарагт бид Украины Ерөнхийлөгчийн Польшид хийх албан ёсны айлчлалыг хүлээж байна” гэж тэрбээр “RMF” радиогоор мэдэгдсэн байна.


Пшидачийн хэлснээр, “энэ нь Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн урилгаар хийх албан ёсны айлчлал байх аж”.  Өмнө нь В.Зеленский Польшид богино хугацаагаар ажлын айлчлал хийж байсныг, тодруулбал, АНУ-аас буцах замдаа айлчилж байсныг тэрбээр сануулжээ. 


Связанные новости