Урсула фон дер Ляйен Киевт хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-15 16:06:17

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр Киевт хүрэлцэн очжээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна.  


“Энэ бол Оросын өдүүлсэн дайн эхэлснээс хойш Киевт хийж буй миний гурав дахь айлчлал юм. Маш их зүйл өөрчлөгдсөн. Украин одоо Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсэх нэр дэвшигч болоод байна. Би Владимир Зеленский, түүнчлэн Денис Шмыгалтай Украин улс Холбоонд элсэхээр ойртож байх зуур эдийн засаг, ард түмнээ хэрхэн үргэлжлүүлэн ойртуулах талаар хэлэлцэнэ” гэж Урсула фон дер Ляйен бичжээ.


Урсула фон дер Ляйен пүрэв гарагт Европын парламентад жил тутмын илгээлтээ тавих үеэрээ Киевт айлчлах гэж буйгаа мэдэгджээ. Хатагтай фон дер Ляйен хэлсэн үгэндээ мөн ЕХ Орост авсан хоригоо цуцлах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд Украиныг тууштай дэмжинэ гэдгийг мэдэгдсэн байна. 


Связанные новости