Их Британийн хаан III Чарльз парламентад анх удаа үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-12 17:50:12

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хаан III Чарльз өнөөдөр парламентын хоёр танхимд хааны хувиар анх удаагаа үг хэлнэ. Энэ үеэр хатан хаан II Элизавета таалал төгссөн явдалд парламентын 900 орчим гишүүд, төлөөлөгчид эмгэнэл илэрхийлэх ажээ.


Түүний дараа хаан III Чарльз Шотландын нийслэл Эдинбург хотыг зорино. Хатан хаан Элизавета өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 96 насандаа таалал төгссөн бөгөөд угсаа залгамжлах дарааллын дагуу ууган хүү хунтайж Чарльз хаан болсон юм.


Түүнийг өнгөрсөн бямба гарагт Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаанаар албан ёсоор өргөмжилсөн билээ. Улмаар түүний ууган хүү Уильям угсаа залгамжлах хунтайж болж, Уэльсийн хунтайжийн цол хэргэмийг авчээ. Мөн Уильям болон түүний гэргий Кейт нар Корнуоллын гүн, гүнгийн авхай болжээ.


Их Британийн хаан сэнтийн угсаа залгамжлах дараалал 

Связанные новости