Японд хамгийн халуун зуны нэг болж өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /NHK/.
Японд энэ онд хамгийн халуун
зуны улирлуудын хоёрдугаарт бичигдэх зун болж өнгөрсөн талаар тус улсын цаг
уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
Цаг уурын хүрээлэнгээс гаргасан энэ оны зургаагаас наймдугаар сарын цаг агаарын тайланд дурдсанаар, агаарын дундаж температур ердийн үеийнхээс цельсийн 0.91 хэмээр халуун байжээ. Энэ нь ийм мэдээллийг эмхэтгэж эхэлсэн 1898 оноос хойших хамгийн өндөр хоёр дахь үзүүлэлт болжээ. Японд хамгийн халуун зун 2010 онд болж байсан юм.
Энэ зун ялангуяа
Японы зүүн, баруун нутаг, Окинава, Амами бүсээр хэт халсан байна. Мөн тайланд
дурдсанаар, Японд далайн гадаргын дундаж температур энэ зун ердийнхөөс 0.8 хэмээр
илүү байжээ. Ингэснээр 1982 оноос эмхэтгэж эхэлсэн энэхүү үзүүлэлтийн хамгийн
эхэнд 2001, 2016 онтой зэрэгцэн бичигдсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, агаарын температур нэмэгдэх болсон нь Номхон далайн өндөр даралтын системтэй холбоотой байна. Түүнчлэн дэлхийн дулаарал ч нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байна. Тэд мөн далайн гадаргын өндөр температур нь хар салхи үүсэхэд нөлөөлдөг гэдгийг онцолжээ. Цаг уурын хүрээлэнгийн нэгэн мэргэжилтэн хэлэхдээ, цаашид агаарын температурын дээд үзүүлэлтүүд улам бүр шинэчлэгдэх хандлагатай байгааг сэрэмжлүүлээд, дэлхийн дулаарлын талаар сонор сэрэмжээ дээшлүүлэхийг уриалжээ.