Португал Европын хамгийн хурдацтай насжиж буй хүн амтай орон болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛИСБОН. /Xinhua/.
Португалд 14 хүртэлх насны 100 хүн
ам тутамд ногдох 65-аас дээш насны хүн амын тоо 182-т хүрснээр Европын Холбооны
орнуудаас хамгийн хурдацтай насжиж буй хүн амтай орон болсныг “PORDATA” мэдээллийн сангаас ням гарагт танилцуулсан судалгаа
харуулжээ.
Португалын Үндэсний
статистикийн хүрээлэнгийн тоон мэдээлэлд үндэслэсэн судалгаагаар тогтоосноор, өндөр
настай хүн амын тоо сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өссөн байна. Тодруулбал,
1990 онд Португалд 100 хүүхдэд 65-аас дээш насны 66 хүн ногдож байжээ. Энэ
талаар “Publico” сонинд нийтэлжээ.
Лисбоны их
сургуулийн Газарзүй, орон зайн төлөвлөлтийн хүрээлэнгийн Газарзүйн судалгааны
төвийн судлаач Хорхе Малейросын мэдээлснээр, Португалд хүн амын насжилтын
түвшин хурдацтай нэмэгдэж байгаа нь залуучууд хилийн чанадыг зорьж, тэтгэвэрт гарсан гадаадын иргэд ирж байгаатай холбоотой байна.
Шилжилт
хөдөлгөөн, хүн ам зүйн мэргэжилтэн хэлэхдээ, үүнийг хэт муу мэтээр ойлгон
хүлээн авч болохгүй ч нийгэмд залуучуудын эрч хүч хэрэгтэй гэдгийг сануулаад,
бид ийм нийгэмтэй дасан зохицож амьдрах шаардлагатай болж байна хэмээн ярьжээ.