Израилын компаниуд 15 жил завсарласны дараа Турк руу нислэгээ сэргээж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-07-04 16:17:05

АНКАРА. /Cumhuriyet/. Израилын агаарын тээврийн компаниуд 15 жил завсарласны дараа Турк руу тогтмол нислэгээ сэргээж магадгүй тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 


"Cumhuriyet» сонинд мэдээлж буйгаар, хоёр орны харилцааг хэвийн болгох үйл явцын хүрээнд Турк, Израил улс иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна.


Энэ асуудлаарх хэлэлцээ даваа гарагт буюу өнөөдөр болно гэж сонинд бичжээ. Талууд тухайлбал, Израилын талаас тавьсан шаардлага болох шууд нислэг үйлдэх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж.


Израилын агаарын тээврийн компаниуд 2007 оноос хойш Турк руу нислэг үйлдээгүй байна. Харин Туркийн агаарын тээврийн компаниуд Израил улс руу тогтмол нислэг үйлддэг байна. 


Связанные новости