Копенхагены худалдааны төвд гал нээсний улмаас гурван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-07-04 13:55:17

КОПЕНХАГЕН. /BBC/. Данийн хамгийн том худалдааны төвүүдийн нэгд ням гарагт зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсанаас гурван хүний биеийн байдал хүнд байгаа талаар цагдаагийн ажилтнууд мэдээлжээ.


Нийслэл Копенхаген хотын “Field's” худалдааны төвд болсон хэрэгт 22 настай эрэгтэйг буруутган баривчилжээ. Цагдаагийн газрын дарга Серен Томассены мэдээлснээр, гэмт хэргийн сэдэл тодорхойгүй байгаа ч “терроризмын шинжтэй” байхыг үгүйсгээгүй байна.


Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен энэ явдлыг харгис хэрцгий халдлага гэж тодорхойлоод, хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлэхийн сацуу хүнд цаг үед нэгдмэл байж, бие биеэ дэмжихийг даничуудад уриалжээ. Хааны гэр бүлийн зүгээс мөн хохирогчид, тэдний ар гэрийнхэн, бусад хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна.  


Данид ийм гэмт хэрэг ховор гардаг бөгөөд Копенхагенд 2015 онд зэвсэглэсэн этгээд соёлын төвд гал нээсний улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан цагдаа шархдаж байжээ. 

Связанные новости