АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /Reuters/. АНУ, БНХАУ-ын удирдагчид
ойрын хугацаанд хэлэлцээ хийх төлөвтэй байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт мэдээлжээ.
Түүний хэлснээр, Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ойрын
долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна. Гэхдээ хэлэлцээ мягмар гарагт дуусах
“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа болохгүй гэдгийг тэрбээр
нэмж хэлжээ.
Ж.Салливан мөн Хятадтай холбоотой асуудлууд, тэр дундаа зах зээлийн бус үйл
ажиллагаа, өр, хүний эрхийн асуудлаар “Долоогийн бүлэг”, НАТО-гийн гишүүн
орнуудын байр суурь улам ойртож байгаа талаар ярьсан байна. Ж.Байден Хятадын
даргатай удахгүй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа энэ сарын эхээр мэдэгдсэн
юм.