Исламабад-Чэнду чиглэлд ирэх сарын 6-наас нислэг үйлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-17 10:48:46

БЭЭЖИН. /APP/. Пакистаны "Pakistan International Airlines" агаарын тээврийн компани ирэх долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Исламабад-Чэнду хотын хооронд долоо хоног бүр нислэг үйлдэхээр болжээ.


БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас Исламабад-Сиань чиглэлээс гадна Исламабад-Чэнду чиглэлд нислэг үйлдэх албан ёсны зөвшөөрлийг олгосон гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна. 


Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто Зардари, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн сард Гуанжоу хотод уулзах үеэрээ хоёр улсын хооронд шууд нислэгийг сэргээхээр шийдвэрлэж, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар санал нэгдсэн юм. 

Связанные новости