БНАСАУ Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харважээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ лхагва гарагт Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх
пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.
БНАСАУ энэ он
гарсаар 14 дэх удаагаа пуужин харваж байгаа нь энэ юм.
БНСУ-ын Штабуудын
дарга нарын хороо энэ талаар сэтгүүлчдэд зурвасаар дамжуулан мэдээлсэн бөгөөд
одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
БНАСАУ хамгийн
сүүлд буюу дөрөвдүгээр сарын 16-нд явуулсан туршилтаараа тактикийн зэвсэг
туршсан гэдгээ хожим нь мэдэгдсэн юм.