"УИД", "Би Ди Сек", "22 дугаар бааз" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-04 21:50:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 44 ХК-ийн 934,106 ширхэг хувьцааг 752,849,779.40 төгрөгөөр арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID +9.44%), "Би Ди Сек" (BDS +7.07%) болон "Хоринхоёрдугаар бааз" ХК (HHR +5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Монгео" (MOG-14.9%), "Тахь Ко" (TAH-11.37%) болон "Монос хүнс" ХК (MFC -8.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,551 ширхэг нэгж эрхийг 14.6 сая төгрөгөөр, нийт 179 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 17.9 сая төгрөгөөр, компанийн 5,001 ширхэг бондыг 489.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

ТOП-20 индекс 1.35 хувиар буурч, 39254.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  5,582,234,042,851.03 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости