"Увс чацаргана", "Дархан нэхий”, "Сор"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 33 ХК-ийн 3,008,044 ширхэг хувьцааг 352,248,377 төгрөгөөр арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Увс чацаргана" (CHR +15.00%), "Дархан нэхий" (NEH +10.71%) болон "Сор" ХК (SOR +5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Өндөрхаан" (ONH -14.94%), "Монголын хөгжил үндэсний нэгдэл" (HAM -11.37%) болон "Хөх ган" ХК (HGN -6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,288 ширхэг нэгж эрхийг 4,734,949 төгрөгөөр, багцын
арилжаагаар 161,291 ширхэг хувьцааг 250,001,050 төгрөгөөр
арилжсан бол нийт 2,931 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт
цаасыг 293,100,000 төгрөгөөр тус тус арилжив.
ТOП-20 индекс
-1.27 хувиар буурч, 38,729.54 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,564,779,954,421 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.