Филиппиний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-02-08 12:18:00

МАНИЛА. /Reuters/. Филиппиний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил мягмар гарагт эхэлнэ. Филиппинчүүд одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн халааг авах хүнийг ирэх тавдугаар сард сонгох юм.


Одоогийн байдлаар дөрвөн нэр дэвшигчийг гол өрсөлдөгчдөөр нэрлэж байгааг дурдвал, Ерөнхийлөгч агсан, 20 гаруй жилийн турш төрийн эрхийг барьсан Фердинанд Маркосын хүү, сенатч асан Фердинанд Ромуальдес Маркос, мөн дэд Ерөнхийлөгч хийгээд Р.Дутертегийн авторитар бодлогыг шүүмжлэгч хүний эрхийн хуульч Лени Робредо, Манила хотын захирагч, жүжигчин Франциско Домагосо, сенатч, мэргэжлийн боксын тамирчин асан Мэнни Пакьяо нар аж.


Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөндөгдөж байгаа гол сэдвүүдэд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны улмаас хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед Хятадтай өрнүүлэх харилцаа болон мансууруулах бодисын эсрэг тэмцэл зэрэг багтаж байна. Одоогоор сонгогчдын дунд явуулж буй санал асуулгуудад Ф.Маркос тэргүүлж байгаа юм байна. 

Связанные новости