"Даваанбулаг”, "Монгол Базальт", "Говь"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-12 18:56:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 38 ХК-ийн 1.5 сая ширхэг хувьцааг 1,428,075,248 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Даваанбулаг" (DBL+15.00%), "Монгол Базальт" (MBW+6.28%) болон "Говь" ХК (GOV +6.12%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Мандал даатгал" (MNDL-9.82 %), "Улсын их дэлгүүр" (UID-8.28 %) болон "Тандэм инвэст" ХК (VIK-6.45%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,176 ширхэг нэгж эрхийг 17.1 сая төгрөгөөр, 496 ширхэг компанийн бондыг 49.5 сая төгрөгөөр тус тус арилжив.

ТOП-20 индекс 1.66 хувиар буурч 42678.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,874,081,509,229 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости