"Түмэн шувуут", "УИД”, "Их барилга" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-27 19:14:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 1,289,505,841.39 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Түмэн шувуут" (TUM+14.76%), "УИД” (UID+7.24%) болон "Их барилга" ХК (IBA+6.67%)-ийн хувьцааны ханш хамгийн их өндөр өсөв. Харин "Жидакс" (SOH-15.00%), "Адуун чулуун" (ADL-10.00%) болон "Би ди сек" ХК (BDS-8.26%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 33,533 ширхэг нэгж эрхийг 15.6 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг 480,000 төгрөгөөр арилжив. Мөн багцын арилжаанд 55,555 ширхэг үнэт цаасыг 499.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.54 хувиар өөж, 43401.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,861,919,661,604.14 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости