Худалдааны салбарынхан 100 жилийн ойгоо тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын худалдааны салбарт 165.6 мянган хүн ажиллаж байна. Тус салбар нь нийт ААН-ийн 40 хувийг, ДНБ-ий 15.4 хувийг бүрдүүлж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Худалдааны салбарын 100 жилийн ойн баярын үеэр тэмдэглэлээ.
Тэрээр, цаашид олон улсын нийтлэг хөгжлийн чиг хандлага, хувьсан өөрчлөгдөж буй эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдааны салбарын шинэ бодлогыг тодорхойлох хэрэгцээ шаардлага байгааг онцлов.
Худалдааны салбарын ойн баярын
хурлын үеэр худалдаа, хоол үйлдвэрлэл,
үйлчилгээний салбарын зарим ажилтанд
төрийн дээд одон, медаль гардуулав. Үүнд Худалдааны
гавьяат ажилтан цолоор:
- Монголын Экспортлогчдын
холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж,
- Улсын Их
дэлгүүрийн худалдааны ахмад ажилтан Ө.Хандаа,
Ц.Халтан нар,
- “Цэцэнхангай” ХХК-ийн захирал Д.Лхагважав,
- Худалдааны салбарын ахмад ажилтан Т.Бадамдорж,
- “Хулан Уул” ХХК-ийн ажилтан С.Мөнхбат нар,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг:
- Монголын Хүнсчдийн
холбооны ахмадын зөвлөлийн дарга
Г.Лхамсүрэн,
- “Сайхан
импекс” ХХК-ийн захирал Ч.Нямжав,
- “Скай
катеринг”
ХХК-ийн дэд захирал З.Энэбиш,
- “Хөвсгөл
их тайга”
ХХК-ийн дэд захирал Ш.Сувдаа,
- Монголын Хүнсчдийн
холбооны зөвлөх, ахмадын зөвлөлийн гишүүн
Н.Лхагважав,
- “Хатансүйх
импэкс” ХХК-ийн эрүүл ахуйч зөвлөх Д.Тэрбиш,
- “Сүү” ХК-ийн ахмад ажилтан Р.Должинсүрэн,
- “Улаанбаатар
хивс” ХК-ийн нэхэх машины оператор Ч.Сарантуяа хүртлээ.
Худалдааны ахмад ажилтан Г.Маналжав, Г.Наранцэцэг, Д.Галсан, О.Мижиддорж нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.
Худалдааны салбарын 100
жилийн ойн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням
оролцож, “Худалдааны салбарын нэгэн зууны ой нь
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн
бодлого”-ыг дэвшүүлсэн цаг үетэй давхцаж буйг онцолж, “Шинэ сэргэлтийн бодлого
амжилттай хэрэгжсэнээр гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, худалдааны салбар
хурдацтай хөгжих нэн таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол Улсын ТОП 100 ААН-ийн 28 нь худалдааны салбарынх байгааг тодотгоод, “Худалдаа нь манай улсын өргөн цар хүрээтэй, нийгэм, эдийн засгийн суурь салбар болсныг дээрх тоо илтгэж байна” гэв. МҮХАҮТ худалдааны салбарын 100 жилийн 61 жилийн түүхтэй нь салшгүй холбоотой гээд 2020 онд Монгол Улс АРТА-Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Монголын бараа бүтээгдэхүүн Ази, Номхон далайн орнуудад хөнгөлөлттэй үнээр борлогдох өргөн боломж нээгдсэн. Европын холбооны улсуудад чиглэсэн Монголын худалдаа мэдээллийн төв болон цахим дэлгүүрийг Берлинд нээснээр энэхүү зах зээлд нэгдсэн экспортын бодлого хэрэгжүүлэх боломжоор хангасныг онцоллоо.