ӨНӨӨДӨР: "Түүх судлалын голомт-100 жил" эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-16 08:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:

8.30 цагт “Корпорэйт Конвэйшн Центр”-т “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2021” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно. Утас: 99063902

9.30 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад худалдааны салбар хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Худалдааны салбарын бүтээлийн танилцуулга” эхэлнэ.

10.00 цагт Төрийн ордонд Улсын Их хурлын чуулган хуралдана.

11.00 цагт “Тавантолгой түлш”-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг дахин ашиглах, иргэдээс татан авах болсон талаар мэдээлнэ. Утас: 88028646, 99991116, 99121319

11.00 цагт МҮЭХ-нд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99295063

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын балетын хөгжил сангаас жил бүр зохион байгуулдаг “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн талаар Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг хэвлэлийн хурал хийнэ.

13.00 цагт "Чингис хаан" музейд "Түүх судлалын голомт-100 жил" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

14.00 цагт Чингэлтэй дүүргийн БТСХ-ны спорт цогцолборт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спорт наадмын нээлт болно. Утас: 91915546, 96635753, 99285651

Связанные новости