Монгол Улсаас ЮНЕСКО-гийн хөтөлбөрт бүртгэгдсэн 11 баримтат өв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-24 11:52:55

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна.


Үүний есийг нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөг болон номын сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өв юм.


НҮБ-ын 80 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт Монгол Улсаас бүртгэлтэй, тэр дундаа Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өвүүдийг цувралаар танилцуулж байна.












Тус номын сангийнхан танилцуулгад ороогүй буюу Монгол Улсын Үндэсний Номын Сангаас нэр дэвшүүлэн 2023 онд ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн "Халхын Цогт хунтайжийн хадны бичээс"-ийн талаар өгүүлэх "Цогт хунтайжийн санаашрал" баримтат киног энэ онд бүтээсэн билээ. Харин "Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг" баримтат өвийн танилцуулгыг Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд хийжээ. 

Связанные новости