Дүрвэгсдийн асуудлаарх саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-23 11:42:22

БЕРЛИН. /DW/. Германы эрх баригчид Европын Холбооны /ЕХ/ зүүн хил дээр үүссэн дүрвэгсдийн хямралд хариу арга хэмжээ авахыг дэмжиж байгаа боловч 2000 дүрвэгчид зориулсан хүмүүнлэгийн зурвас /коридор/ бий болгох саналыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгджээ.


Беларусь-Польшийн хилийн бүс дэх дүрвэгсдийг авахыг бид Берлинээс шаардах болно, гэхдээ асуудлыг дангаараа шийдэхэд бэлэн байна гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко даваа гарагт мэдэгдсэн юм.


“Энэ бол Герман улсын хувьд ч ЕХ-ны хувьд ч хүлээн зөвшөөрөх боломжгүй санал юм” гэж Зейберт мэдэгдсэн байна. "Бид зөвхөн Герман-Беларусийн сэдвийн талаар яриагүй байна. Энэ бол Беларусийн зүгээс ЕХ-ны бүх улс оронд тулгараад буй сорилт юм" гэж тэрбээр нэмж хэлээд хил дээрх нөхцөл байдлыг намжаахын тулд Германы Канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель Лукашенкотой өнгөрсөн долоо хоногт хоёр удаа утсаар хэлэлцээ хийснийг сануулжээ.


Сүүлийн долоо хоногуудад Ойрхи Дорнодоос голчлон ирсэн олон мянган дүрвэгч ЕХ-ны орнууд руу нэвтрэхээр Латви, Литва, Польштой залгаа Беларусийн хилийн бүсэд цуглараад буй юм. Үүсээд буй цагаачлалын хямралд ЕХ Беларусийг буруутгаж байгаа ч тус улсын хувьд няцаасаар байгаа юм.


Связанные новости