CU-гийн хувьцаа эзэмшигчид хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
шинээр бүртүүлсэн "Сентрал Экспресс Си Ви Эс"
ХК-ийн ТУЗ-ийн
тогтоолоор хувьцаа
эзэмшигчдийн ээлжит бус хурлаа энэ
оны
12 дугаар сарын 28-нд цахимаар хуралдуулахаар зарлаад байна. Хурлаар:
- Компанийг хувьцаат компани болгох замаар хэлбэрийг өөрчлөх,
- Компанийн оршин байгаа хаягийг өөрчлөх,
- Компанийн Дүрмийг батлах,
- Компанийн ТУЗ-ийн
гишүүдийг томилох талаар хэлэлцэх нь.
Ташрамд мэдээлэхэд тус
компанийн олон нийтэд санал болгон гаргасан үнэ цаасны хоёрдогч зах зээлийн
арилжаа энэ сарын 15-нд эхэлсэн юм. Тус компанийн анхдагч зах зээлийн
арилжаагаар нийт
9643 хөрөнгө оруулагчаас 28.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан
төвлөрүүлсэн юм. Анхдагч
зах зээлийн захиалга 61 хувиар давж 40 тэрбум төгрөгийн
захиалга авсан нь Монголын Хөрөнгийн
биржийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-ны нэг болсон.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үнэт цаасны танилцуулгад
тусгасаны дагуу шинэ дэлгүүрийн хөрөнгө оруулалт, түгээлтийн төв болон
хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ. Дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ
үү