Мал, мах тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авч явахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд "Мал мах-2021" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буйтай холбогдуулан иргэд идэшний мал, мах тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авч явахыг холбогдох албанаас анхааруулав.
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас "Мал мах-2021" нэгдсэн арга хэмжээний хүрээнд байнгын болон хөдөлгөөнт эргүүл ажиллан, хяналт шалгалт хийж, иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга, яриа хийж, сэрэмжлүүлэг, санамж хүргэн ажиллаж байна. Түүнчлэн гарал үүслийн бичиггүй мал, малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar