“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэрэг, Хөгжлийн сайд нар ирэх сард уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэрэг, Хөгжлийн
сайд нарын уулзалт Ливерпул хотноо ирэх сард болно гэж Их Британийн Засгийн
газар өнөөдөр мэдэгдлээ.
Мөн энэхүү уулзалтад анх удаа Зүүн Өмнөд Азийн
улсуудын холбооны /АСЕАН/ 10
гишүүн орны төлөөлөгчдийг урина гэдгээ мэдээлжээ.
Ирэх 12 дугаар сарын 10-наас эхлэн гурван хоног үргэлжлэх
энэхүү уулзалт нь Их Британийн “Энэтхэг-Номхон далайн бүсэд өгч буй ач холбогдол
нэмэгдэж байгааг” харуулж байна.
Дээд түвшний уулзалтын үеэр коронавирусний цар тахлын
дараах эдийн засгийн байдал, дэлхий нийтийн эрүүл мэнд, хүний эрхтэй холбоотой
асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.
Энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Их Британи зургаадугаар
сард Карбис-Бэй хотод долоон орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг, энэ сард Глазго хотноо НҮБ-ын Уур амьсгалын
асуудлаарх бага хурлыг зохион байгуулсан билээ.