Латви улс Беларусьтай залгаа хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-15 14:01:14

РИГА. /LETA/. Латви улсын Үндэсний зэвсэгт хүчин Беларусьтай залгаа хилийн бүсэд “The Decisive Point” нэртэй цэргийн томоохон сургуулилалт эхлүүлжээ.


Цэргийн сургуулийг тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Артис Пабриксийн тушаалаар хийж байгаа бөгөөд 12 дугаар сарын 12 хүртэл үргэлжилж, 3000 орчим цэрэг оролцоно.


Тэрбээр Беларусь улс дүрвэгсдийг дахин Латвитай залгаа хил рүү илгээх магадлал нэмэгдэж байна гэж үзэн сургуулилалт хийхийг тушаажээ.


Латвийн Зэвсэгт хүчний командлагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сандра Бралегийн мэдээлснээр, цэргийн сургуулилалтыг "томоохон ангиудын хамтын ажиллагаа, командлалын бүтэц, ложистик, хөдөлгөөнт байдал, шийдвэр гаргах үйл явцыг шалгах" зорилгоор зохион байгуулж байгаа аж. Тус улс Орос, Беларусь зэрэг ЕАБХАБ-ын гишүүн орнуудад сургуулилалтынхаа талаар мэдэгдсэн байна.


Латви нь Польш, Литва улсуудын хамт Беларусийн нутаг дэвсгэрээс ирж буй дүрвэгсдийн хямралтай тулгараад байгаа юм.  Наймдугаар сарын 10-наас хойш хууль бусаар хил нэвтрэхийг завдсан 2273 хүнийг, он гарсаар 414 хүнийг саатуулжээ. Латвийн Засгийн газар дүрвэгсдийг Беларусь руу буцаах эрхийг хилийн цэргүүдэд олгох үүднээс наймдугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хилийн бүсэд онц байдал тогтоож, улмаар 2022 оны хоёрдугаар сарын 10 хүртэл сунгасан байна. 

Связанные новости