Хөрөнгийн биржид 1.5 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид
энгийн арилжаагаар 53 ХК-ийн
1.5 сая ширхэг хувьцааг 441.4 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Энэ өдөр 31 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал говь импэкс" (MNG+15%), "Хөвсгөл усан зам"
(HUZ+15%) болон "Тээвэр-Ачлал" ХК
(ACL+14.97%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хүнс” (DHU-15%), "Монгол
шилтгээн" (MSH-14.91%) болон "Сор” ХК (SOR-14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд
ам.долларын 15 ширхэг "ЭТТ Бонд"-ыг нийт 15,000 доллароор арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн
нийт 158,989 ширхэг нэгж эрхийг 115.6 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 2.82 хувиар буурч 38715.23 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,808,822,864,117 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.