Ж.Трюдо Японы Ерөнхий сайдад баяр хүргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо
Японы Ерөнхий сайд Кишида Фүмиод парламентын доод танхимын сонгуульд ялалт
байгуулсанд нь баяр хүргэлээ.
“Миний бие
Ерөнхий сайд Кишидатай “COVID-19” цар тахлыг даван туулж, илүү сайхан нийгмийг цогцлоохын төлөө хамтран
ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Бидний хамтын ажиллагаа үргэлжилснээр хоёр орныг
улам бүр ойртуулахад хувь нэмрээ оруулна” гэж Ж.Трюдо мэдэгдэлдээ цохон
тэмдэглэжээ.