АНУ F-16 сөнөөгч онгоцоо худалдахаас татгалзвал Су-35, Су-57 онгоцыг авахад бэлэн байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-18 16:39:10

АНКАРА. /Anadolu/. Америкийн сөнөөгч онгоцуудыг нийлүүлэх талаар Вашингтонтой тохиролцоонд хүрч чадахгүй бол Анкара Оросын Су-35, Су-57 онгоцыг авах боломжийг судлахад бэлэн хэвээр байна гэж Туркийн Батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын дарга Исмаил Демир мэдэгджээ.


"Хэрэв F-35 сөнөөгч онгоцтой холбоотой нөхцөл байдлын дараа АНУ F-16 онгоцоо нийлүүлэх талаарх хэлэлцээрийг батлахгүй бол Турк улсын хувьд өөр сонголтгүй үлдэхгүй бөгөөд Су-35, Су-57 онгоцыг худалдаж авах асуудлаарх хэлэлцээг ямар ч үед эхлүүлэхэд бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


F-35 сөнөөгч онгоц бүтээх төслөөс Анкараг хасах шийдвэр гарсны дараа АНУ Турк улсад F-16 онгоцыг худалдаж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган урьд нь мэдэгджээ.


Өмнө нь "Reuters" агентлаг мөн Туркийн эрх баригчид АНУ-аас “F-16” загварын 40 сөнөөгч онгоц худалдаж авах, мөн Анкарад байгаа энэ загварын 80 орчим онгоцыг шинэчлэх хүсэлт тавьсан гэж мэдээлсэн байна. 


Связанные новости